Битүүний хурлыг цэнхэр дэлгэцээр шууд дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2020-02-23 15:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийг угтан Гандантэгчэнлин хийдэд битүүний орой ном хурна.

Битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл Цэдэр номыг жилдээ ганц удаа уншдаг бөгөөд энэ хуралд суусан сүсэгтэн олон ирэх жилд барцадгүй амар амгалан байх ерөөлтэй хэмээн бэлгэддэг тухай МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц мэдэгджээ. 

"COVID 19” халдвараас сэргийлэх хорио цээрийн дэглэмийн энэ цаг үед олныг хамарсан арга хэмжээ зохиохыг албан ёсоор хорьсон тул Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хурах Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ-ээр  түмэн олондоо шууд дамжуулан хүргэхээр болсон байна. Иймээс цэнхэр дэлгэцээр шууд дамжуулах хурлыг сүсэгтэн олон даган баясах боломжтойг тус хийдээс мэдээллээ.

Холбоотой мэдээ