Идлиб дэх цэргийн ажиллагаагаа даруй зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-21 10:51:00

БРЮССЕЛЬ. /TASS/. Идлиб дэх цэргийн ажиллагаагаа даруй зогсоохыг Сири дэх сөргөлдөгч талуудад Европын Холбооны гишүүн орны удирдагч нар уриалжээ. Энэ тухай Брюссельд ээлжит бус хуралдаан явуулж буй төр, засгийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.


"Сирийн дэглэм, түүнийг дэмжигч талууд цэргийн ажиллагааг дахин сэргээж, хүмүүст зовлон шаналал дагуулж байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй зүйл юм. Цэргийн ажиллагаагаа даруй зогсоохыг Европын Холбоо бүх талд уриалж байна. Сирийн асуудлаар Сочи хотод тохиролцсоны дагуу Сири дэх сөргөлдөгч талууд үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэх ёстой ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Түүнчлэн ЕХ шаардлагатай бүх хүнд хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх боломжоор хангахыг уриалж, олон улсын  хүний эрхийн тухай хуулийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх нь хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ