“Грассрүүтс”-ийн элчээр 17 хөлбөмбөгчийг өргөмжлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-21 10:19:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн "Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд МХБХ-ноос “Грассрүүтс”-ийн элч хөлбөмбөгчдийг тодруулан энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулсан талаар тус холбооноос мэдээллээ.


Монголын шигшээ баг ДАШТ-ний урьдчилсан шатнаас анхны оноогоо авсан өдөр болох хоёрдугаар сарын 19-нийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглээд гурван жил болж байна. 2001 оны хоёрдугаар сарын 19-нд манай үндэсний шигшээ баг Бангладештай 2:2-оор тэнцэж, ДАШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авсан юм.



“Грассрүүтс”-ийн элч хөлбөмбөгчөөр: Б.Буман-Учрал, Д.Лүмбэнгарав, И.Отгонбаяр, С.Баатарсүрэн, П.Алтантулга, А.Эрдэнэбаяр, Э.Ганзориг, А.Алтантуяа, Н.Цэдэнбал, Н.Наранболд, Б.Хаш-Эрдэнэ, Б.Төгсбилэг, Г.Билгүүн, Б.Ариунболд, О.Мөнх-Оргил, Б.Даваажав, Г.Төгөлдөр нарыг өргөмжилсөн байна.



Элч хөлбөмбөгчдийн анхны ажил “Би шигшээ багтайгаа хамт” гар зургийн уралдааны ялагчийг тодруулсан сонирхолтой, содон үйл явдал байв.

Холбоотой мэдээ