Нарийний голын гүүр нуржээ

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 14:12:48

Увс аймгийн Тэс сумын Нарийний голын гүүр урд шөнө нурж унасан байна.

Одоогоор тус гүүрийг барьж гүйцэтгэсэн "HKB" интернэйшнл холдинг компанид гүүрийг засах мэдэгдлийг аймгийн ЗДТГ-аас албан ёсоор хүргүүлээд байна. Нарийний голын гүүрийг 2012 оны намар ашиглалтад хүлээн авсан билээ. Анх тус гүүрний тендерийг "Мөнхжим Өргөө" компани авсан ч барьж гүйцээлгүй олон жил дамнуулж, улмаар Хятадын "HKB" интернэйшнл холдинг компани барьж ашиглалтад оруулжээ. Барилга угсралтын ажил 1.8 тэрбумаар эхэлсэн ч 5.3 тэрбумаар дууссан байна.

Хойд талаараа ОХУ-ын Тува улстай, урд талаараа Тэсийн голын нэг салаа болох Нарийны гол болон Увс нуураар хүрээлэгдсэн тус сум хавар намрын цагт усанд боогдож хуурай газрын мартагдсан арал болдог байсан юм. Гэвч Нарийний голын дээд эхэн дээр төмөр бетонон гүүр баригдсанаар Тэс сумынхан Улаангомоос 160 км биш, 260 км-т алслагдаж, шавар усанд боогдолгүй зорчих боломжтой болсон билээ. Гэтэл урд шөнө тус гүүр нурж унаснаар Тэс сум дахиад хуурай газрын мартагдсан арал болж, хөдөлгөөн хаагдаад байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ