Коронавирусний халдварыг эмчлэх эм бэлдмэлүүдийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-20 10:05:51

МОСКВА. /TASS/. БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо шинэ коронавирусийг оношлох, эмчлэх төлөвлөгөөний 6 дахь баримт бичгийг нийтэлжээ. Уг баримт бичигт вирустай тэмцэх үр дүнтэй байдлыг тодорхойлохын тулд клиник туршилт явуулж буй эм бэлдмэлүүдийн жагсаалт багтжээ.


Туршилтын эмийн жагсаалтад Рибавирин, Лопинавир/Ритонавир, Интерферон альфа болон Abidol зэрэг эм бэлдмэлүүд орсон байна. Хорооны зөвлөмжид дурдсанаар, эдгээр эм бэлдмэлүүдээс нэгэн зэрэг гурваас илүүг хэрэглэж болохгүй бөгөөд эмчилгээний үргэлжлэх хугацаа 10 хоногоос хэтрэхгүй байх ёстой аж.


Өмнө нь ОХУ-ын Эрүүл мэндийн яам “Роспотребнадзор” буюу тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагатай хамтран өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх арга зүйн зөвлөмжийг гаргасан бөгөөд уг зөвлөмжид Рибавирин, Лопинавир/Ритонавир, интерферон бета-1b гэсэн 3 эм бэлдмэлийн жагсаалт багтаж байсан аж.

Холбоотой мэдээ