Азийн бөхчүүд олимпын эрхийн төлөө Бишкек хотноо хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-19 09:16:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Сианд гуравдугаар сарын 27-29-нд болох байсан Ази тивийн олимпын эрхийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнийг цуцалж, харин энэ өдрүүдэд Киргизийн Бишкек хотноо зохион байгуулахаар болов.


Энэхүү олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, БНСУ, Казахстан, Узбекистан улс нэрээ дэвшүүлсэн Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос энэ удаа Киргиз улсыг сонгожээ. Хүлээн авч байгаа тал Хятадын бөхчүүдийг 14 хоног хөл хорионд байлгасны дараа тэмцээнд оруулах зардлыг хариуцаж эмнэлгийн хатуу хяналтад байлгаж оролцуулах юм байна.

Холбоотой мэдээ