Гон Гандан Дэдлин хийд хурал номын захиалгаа цахим хэлбэрээр авч байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-19 11:04:47
Баянхонгор /МОНЦАМЭ/. Иргэдээс ирүүлж байгаа хүсэлтийн дагуу Баянхонгор аймгийн Гон Гандан Дэдлин хийд хурал номын захиалгаа цахим хэлбэрээр авч эхэлжээ.
Кровирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гарсан захирамжийн дагуу шашин сүм хийдийн номын хурал хийж хүмүүсийг олноор цуглуулахыг ирэх гуравдугаар сарын 02-ныг хүртэл түр хугацаагаар хориглосон юм.
Сүсэгтэн олон захиалга өгсний дараах өдрийн хуралд номыг унших ба сүсэгтэн олон хүссэн тохиолдолд Гон Гандан Дэдлин Хийд фэйсбүүк хаягт хандан live хэлбэрээр тухайн өдрийн хуралд даган баясаж болох гэнэ.
Дашрамд, сүсэгтэн олон Хаан банкны 5225213622 /Ц.Дэлгэрдорж/ дансанд өргөлөө шилжүүлж, 88948569, 91112187 утасны дугаарт холбогдох мэдээллийг хэлж, хурал номын захиалгаа өгөх юм байна.
Холбоотой мэдээ