Энэ онд шинээр гурван цэцэрлэг барина

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-02-18 19:20:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж Өмнөговь аймагт энэ онд 350 хүүхдийн гурван цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөжээ.

Цэцэрлэгийн орны тоог 4330-д хүргэхээр зорьж байгаа аж. 2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгт 5600 гаруй хүүхэд хүмүүжиж байна.

Мөн тухайн жилийнхээ хүрээнд 19 сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилгыг засварлахаар болсон  аж. Мөн  есөн сургууль, цэцэрлэгийн гадаа талбай, 49 кабинетийг  тохижуулж, бүх сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж, техник хэрэгсэл олгох бол 21 сургуульд цахим программ бий болгож,  цахим хичээл орох боломж бүрдүүлэхээр орон нуттгаас төлөвлөжээ.

Холбоотой мэдээ