Арилжааны банкууд 08:00-16:00 цаг хүртэл ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд цагийн хуваариа өөрчилж ажлын өдрүүдэд 08:00-16:00 цаг хүртэл ажиллахаар боллоо.
Мөн Баян-Өндөр сумын ЗДТГ 0-5 насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхэд нь өвчилсөн тохиолдолд тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, хорогдуулсан цагаар ажиллуулах шийдвэр гаргажээ.
“Эрдэнэт үйлдвэр”
ТӨҮГ хөл хорио тогтоосон энэ үед мөн үйлдвэрт эцэг, эх нь хоёулаа ажилладаг
бага насны хүүхдүүдтэй ажилчдын тоог гаргаж шаардлагатай тохиолдолд аль нэгэнд
нь цалинтай чөлөө олгохоор болов.
Хөл хорио, ханиад, томууны дэгдэлтийн энэ үед төрийн болон төрийн бус,
хувийн аж ахуйн нэгж байгууллагууд дотооддоо зохион байгуулалт хийж бага насны хүүхдүүдтэй эцэг, эхийг
хорогдуулсан цагаар ажиллуулах шийдвэрийг гаргаж байна.