30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр зарлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-18 12:18:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл”-ийг байгуулсан аймгууд болох Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймгийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шинэ болон ногоон технологийг дэмжих хөтөлбөрт оролцох боломж нээгдлээ.

Энэхүү хөтөлбөр нь 30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэй бөгөөд орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор зарлагдаж байгаа аж.

“Шинэ технологийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон технологийг дэмжих хөтөлбөр”-ийг Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа гэнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” чиглэлийн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах ажээ. Шалгарсан төслүүдэд 30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох бөгөөд “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл”-ийг байгуулсан дээрх аймгууд оролцох боломжтой юм. Төслийг шалгаруулахдаа үндсэн 3 шалгуур үзүүлэлтүүдийг харгалзана. Тухайлбал-

өслийн хэрэгжих боломжит бодитой байдал,  

-Зах зээлд нэвтрэх боломж /ашигт байдал/

-Шинэ технологийн төсөлд – шинэлэг буюу инновацилаг байдал

-Ногоон технологийн төсөлд - тухайн технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг юм. Харин үндсэн шалгуур үзүүлэлтийн оноо тэнцсэн тохиолдолд туслах шалгуур үзүүлэлтүүдийг харж дүгнэх аж. Энэ нь

-Байгаль орчинд үзүүлэх нөлөө

-Нийгэмд үзүүлэх нөлөө

-Ажлын байр нэмэгдүүлэх эсэх зэрэг багтжээ. 

Холбоотой мэдээ