"Их номгон" худалдааны төв өнгөрсөн онд 369 мянган баримт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-02-12 18:39:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Их номгон" худалдааны төвийн захирал Ц.Рэгзэдмаа нь харилцагчиддаа 2019 онд 369 мянган баримт хэвлэн олгожээ. Энэ нь улсын хэмжээнд хамгийн олон төлбөрийн баримт олгосон дүн юм байна.

НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2019 онд хамгийн олон төлбөрийн баримт хэвлэн иргэн, ААН-д олгосонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар талархал дэвшүүлжээ.

Мөн НӨАТ-ын урамшууллын хүрээнд Баянхонгор аймгаас тодорсон хамгийн өндөр дүнтэй хонжворын эзэн тус худалдааны төвөөр үйлчлүүлсэн баримтаараа азтан болж байжээ. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сугалааны тохирлоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Батжаргал 10 сая төгрөгийн азтанаар шалгарсан байна. Иргэн Ч.Батжаргал нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр "Их Номгон" худалдаа үйлчилгээний төвөөс 12.550 төгрөгийн худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаараа азтан болсон аж.

Холбоотой мэдээ