Уханиас Японд ирсэн иргэд гэртээ харина

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-02-11 14:59:34

ТОКИО. /NHK/. Хятадын Ухань хотоос нүүлгэн шилжүүлэх эхний нисэх онгоцоор ирж, хөл хорионд орсон Японы иргэд лхагва гарагт гэртээ харих боломжтой болно. Ухань хот нь шинэ төрлийн коронавирусний халдварын голомт юм.


Японы 206 иргэнийг Уханиас өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд коронавирусний шинжилгээ сөрөг гарсан, өвчний шинж тэмдэг илрээгүй иргэдийг тухайн өдрөөс хойш хөл хорионд оруулсан байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон коронавирусний халдварын далд үеийн дагуу Японы Эрүүл мэндийн яам тэдгээр иргэнийг 12.5 хоног тусгаарлахыг үүрэг болгожээ. 


Уг шийдвэрийн дагуу дээрх иргэд коронавирусний шинжилгээ дахин өгсний дараа лхагва гарагт гэртээ харих боломжтой болох юм. Ухань хотоос сүүлд ирсэн Японы иргэд мөн үүнтэй ижил үйл явцын дагуу гэртээ харих ажээ.

Холбоотой мэдээ