Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-08 12:32:36

ТОКИО. /Kyodo/. Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцны тавцан дээрх өөр 3 хүний коронавирусний шинжилгээ эерэг гарч, нийт халдвар авсан хүний тоо 64 хүрсэн талаар Японы Эрүүл мэндийн яам бямба гарагт мэдээлжээ.


Diamond Princess” нэртэй аяллын хөлөг онгоцны тавцан дээрх Америкийн 2, Хятадын 1 иргэнээс коронавирус илэрсэн бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэжээ. Ингэснээр Японд бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 89 хүрсэн байна.


Ёкохама хотын боомтын ойролцоо энэ сарын 19 хүртэл хөл хорионд орсон уг хөлөг онгоцны тавцан дээр 50 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 3700 орчим хүн байгаа юм.


Хонконгийн 80 настай оршин суугч энэхүү хөлөг онгоцоор зорчиж, Хонконгт буусны дараа түүнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан уг онгоцыг хөл хорионд оруулжээ. Уг зорчигч өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Токиод ирж, дээрх хөлөг онгоцонд 20-нд сууж, 25-нд Хонконгт буусан байна. 

Холбоотой мэдээ