БНСУ-д коронавирусээр халдварласан 24 дэх тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-07 15:13:04

СӨҮЛ. /РИА Новости/. БНСУ-д шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр халдварласан 24 дэх тохиолдол бүртгэгдсэн тухай Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ.


Өнгөрсөн пүрэв гарагт БНСУ-д коронавирусээр халдварласан 5 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 23 хүрээд байсан юм. Одоогоор хоёр өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 264 хүнд шинжилгээ хийж байгаа аж. Түүнчлэн халдвар авсан хүмүүстэй ойр байсан 1235 хүнийг хөл хорионд оруулсан байна. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Хятад, Хонконг юмуу Макаод байсан нийт 920 цэргийн албан хаагчийг мөн гэрт нь юмуу цэргийн ангиудад нь хөл хорионд оруулаад байгаа аж. 

Холбоотой мэдээ