Мах нөөцлөх төсөл сонгон шалгаруулна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-06 18:02:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт нөөцийн мах худалдан борлуулах төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлажээ.

Тус шалгаруулалт нь хаврын улиралд хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилготой юм. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирэх сарын нэгний өдөр хүртэл холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх боломжтой аж.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн танилцуулга, тухайн хугацаанд хүн амыг махаар хангах үйл ажиллагааны төсөл /Үнийн санал, борлуулалт хийх цэг, ажиллах хүчний асуудлыг тодорхой тусгасан байх/, махны нөөц бүрдүүлсэн байгаа байдал, нөөцийн хэмжээ /бодит зураг/-г илтгэх баримтыг бүрдүүлэх аж. Мөн нөөцийн мах худалдан борлуулахад шаардагдах зориулалтын тоног төхөөрөмж, сав, баглаа боодол, хаяг шошго, сүүлийн 2 жилд ижил төстэй үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх, шүүхээр шийдвэрлэгдсэн болон шийдвэрлэгдэх шатанд байгаа маргаангүй байх зэрэг шаардлагыг тавих юм байна.

Холбоотой мэдээ