Си Жиньпин Японд хийх айлчлалаа хойшлуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-05 09:21:24

БЭЭЖИН. /Kyodo/. БНХАУ-ын дарга Си Жиньпин коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Япон улсад хийх төрийн айлчлалаа хойшлуулж магадгүй гэж дипломат эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад улс халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулж байгаатай холбоотойгоор Бээжинд энэ сарын сүүлээр товлосон хоёр талын төлөөлөгчдийн урьдчилсан уулзалт болон далай тэнгисийн асуудлаарх уулзалтыг тус тус хойшлуулсан ажээ.


Си Жиньпин Японд ирэх дөрөвдүгээр сарын эхээр айлчлах төлөвтэй байсан юм. Абэ Шинзо уг айлчлалыг Япон, Хятад бүс нутаг, дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх үүрэг хариуцлагаа биелүүлж буйг илтгэх боломж хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.


Хятадад лхагва гарагийн өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 24324 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 490 хүрсэн байна.

Холбоотой мэдээ