Их Британи ЕХ-г орхивол АНУ-Их Британийн худалдааны хэлэлцээ сунжирна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-24 12:14:01

ЛОНДОН. /BBC/. Их Британи Европын Холбоог /ЕХ/ орхивол АНУ-Их Британи хоорондын худалдааны гэрээний тухай хэлэлцээ 10 жил хүртэл сунжирч болзошгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.

Тэрбээр бид ямар нэг үр дүнд хүрэхэд 5-10 жил ч болж магадгүй гэж “ВВС”-д ярилцлага өгөхдөө дурджээ. Мөн тэрбээр, “Их Британи АНУ-тай ямар нэг хэлэлцээ хийхдээ ЕХ-ноос илүү хурдан байх боломжгүй. Манай хамгийн том худалдааны түнш болох Европын зах зээлтэй худалдааны гэрээ байгуулах тухай хэлэлцээг хийх хүсэл зорилгоо бид орхихгүй” гэж мэдэгдсэн байна.

Их Британи ЕХ-ноос гарвал АНУ-тай байгуулах худалдааны хэлэлцээрийн дарааллаас ухрах болно гэж Обама мэдэгджээ. Түүний ингэж мэдэгдсэн нь ЕХ-ноос тусгаарлах хүсэлтэй байгаа хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Лондон хотын захирагч Борис Жонсон тэднийг хоёр нүүртэй гэжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ