Айовагийн сунгаанд Дональд Трамп ялна гэж таамаглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-04 12:22:13

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах нам дотроос нэр дэвшигч тодруулах анхны сунгаа АНУ-ын Айова муж улсад даваа гарагт боллоо. Уг сунгаанд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп итгэл төгс ялах төлөвтэй байна. Саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байгаа боловч телевизийн ABC болон CNN компани, мөн Associated Press агентлагийн шинжээчид ийм дүгнэлтийг хийжээ.


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах намын хурлаа бүгд найрамдахчууд төдийгүй Ардчилсан намынхан хийж байгаа юм. Кокус гэж нэрлэдэг энэ цуглаанаар мөн 1 дүгээр сарын 3-нд явуулахаар товлосон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах намын их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгодог.


Бүгд Найрамдах намын их хуралд Айова муж улсаас 40 төлөөлөгч оролцоно. АВС телевизийн шинжээчдийн дүгнэснээр, Вашингтоны засаг захиргааны одоогийн тэргүүн тэдний дор хаяж 36-ийнх нь дэмжлэгийг авжээ.


Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Цагаан ордны одоогийн тэргүүнээс гадна Иллинойс муж улсаас Конгресст сонгогдож байсан радиогийн нэвтрүүлэгч Уильям Жозеф Уолш, Массачусетс муж улсын захирагч асан Уильям Флойд Уэлд нар нам доторх сунгаанд өрсөлдөж байгаа боловч энэхүү өрсөлдөөнд Дональд Трамп маргаангүй тэргүүлж байгаа юм.


Холбоотой мэдээ