Хятадад коронавирусний халдварын улмаас 425 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-04 08:30:12

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 20438 тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мягмар гарагт мэдээлжээ. Мөн уг өвчний улмаас нас барсан хүний тоо 425 хүрсэн байна.


Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, даваа гарагийн оройны байдлаар 157 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүмүүсийн нийт тоо 632 хүрсэн бол тухайн өдөрт коронавирусээр халдварласан 3235 шинэ тохиолдол бүртгэгдэж, 64 хүн /бүгд Хубэй мужид/ нас баржээ. Хятадаас гадна Филиппинд уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн ням гарагт 1 хүн нас барсан юм. 


Мөн Хятадад коронавирусний халдвар авсан 2788 хүний биеийн байдал хүнд байгаа бол халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 23214 хүрчээ. Түүнчлэн вирусний халдвартай өвчтөнүүдтэй ойр байсан 221015 хүн тогтоогдсоноос 12755 хүнийг гэр лүү нь буцаасан бол 171329 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. 


Холбоотой мэдээ