Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-04 09:05:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг сумдын Засаг дарга нартай энэ сарын 3-ны өдөр байгууллаа.

Тус гэрээ нь Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг сумдын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилготой аж.

Гэрээнд дээрх ажлуудыг хэрэгжүүлэх явцад талуудын хүлээх үүрэг, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл, гэрээг дүгнэх, үнэлэх журам зэрэг асуудлыг тусгасан бөгөөд биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн үнэлэхээр заасан байна. 

Холбоотой мэдээ