БНХАУ-д гадаадын 16 иргэн коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-03 16:33:02

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д гадаадын 16 иргэн “2019-nCoV” вирусээр халдварлажээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн байна.


“2 дугаар сарын 2-ны байдлаар БНХАУ дахь гадаадын 16 иргэнд коронавирусний халдвар илрээд байна. Тэдний хоёр  нь эмнэлгээс гараад байгаа бол 14 хүнд эмчилгээ хийгдэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Өвчний дэгдэлтийн улмаас аялал жуулчлал, худалдааны салбарт БНХАУ-ын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авах үндэслэл байхгүй гэж Хятадын эрх баригчид үзэж байна.  


“Өвчний дэгдэлтийг хянах БНХАУ-ын чадварт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага итгэсээр байгаа” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ