Коронавирусний халдвар авсан 475 өвчтөн эдгэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-03 09:02:23

БЭЭЖИН. /TASS/. Хоёрдугаар сарын 2-ны 00:00 цагийн байдлаар БНХАУ-д коронавирусний халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тоо 17 205-д хүрч, 2996 хүний биеийн байдал хүнд байгаа бол 475 өвчтөн эмнэлгээс гарчээ.


БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, шинэ вирусний халдвар авсны улмаас барсан хүний тоо 361 болж нэмэгдсэн байна.


Зөвхөн ням гарагт гэхэд Хятадад халдварын 2829 шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нас баржээ. Нийтдээ 189 583 хүн халдвар авсан хүмүүстэй ойроос харьцсан бөгөөд 152 700 нь эмчийн хяналтад байна. Түүнчлэн 21 558 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.


Холбоотой мэдээ