“Bafta” кино наадмаас “1917” хамгийн олон шагнал хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-03 09:14:42

ЛОНДОН. /BBC/. Их Британийн нийслэл Лондон хотноо өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан “Bafta” кино наадмын 73 дахь удаагийн шагнал гардуулах ёслолоос дэлхийн нэгдүгээр дайны талаар өгүүлэх “1917” уран сайхны кино хамгийн олон буюу долоон шагнал хүртсэн байна.


1917” киног бүтээсэн Английн найруулагч Сэм Мендес “Шилдэг кино”, “Их Британийн шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураг авалт” зэрэг шагналуудыг хүртжээ. С.Мендес 2009 онд “Slumdog Millionaire” киногоороо “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн Дэнни Бойлоос хойш уг шагналыг хүртсэн анхны Английн найруулагч болжээ.


Энэ удаагийн "Bafta" наадмаас гурван шагнал хүртсэн “Joker” киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс “Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарчээ. Мөн Америкийн дуучин, жүжигчин Жуди Гарландын талаар өгүүлсэн “Жуди” киноны гол дүрийг бүтээсэн Рене Зеллвегер “Шилдэг эмэгтэй дүр” шагналын эзэн болжээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн бүтээл “Шимэгч” кино “Гадаад хэлээрх шилдэг кино”-гоор тодорсон байна. 

 

Bafta-2020” наадмын улаан хивсний ёслол


Bafta” телевизийн наадмыг хөтөлдөг байсан Грэм Нортон


Bombshell” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналд нэр дэвшсэн Шарлиз Терон


Jojo Rabbit” киноны найруулагч Тайка Вайтити, гол дүрийн жүжигчин Жонатан Прайс болон түүний гэргий нар


Marriage Story”, “Jojo Rabbit” кинонд бүтээсэн дүрүүдээрээ Шилдэг эмэгтэй гол, туслах дүрийн шагналд нэр дэвшсэн Скарлетт Йоханссон


Нийт 9 шагналд нэр дэвшиж, 7 шагналын эзэн болсон “1917” киноны найруулагч Сэм Мендес гэргийн хамтаар


“1917” киноны гол дүрүүд болох Дин-Чарльз Чепмен, Жорж Маккей нар


“Жуди” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн Рене Зеллвегер


Irishman” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналд нэр дэвшсэн Аль Пачино


“Шимэгч” киноны найруулагч Бон Жун Хо болон гол дүрийн жүжигчин Сун Кан Хо нар


Little Women” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналд нэр дэвшсэн Флоренс Пью


Joker” киноны гол дүр Хоакин Феникс


Хар өнгийн даашинзаар гоёсон Сирша Ронан, Марго Робби, Эмилия Кларк нар


Кембрижийн гүн, гүнгийн ахайтан нар

Холбоотой мэдээ