Нарны гадаргуугийн хамгийн өндөр нарийвчлалтай зургийг авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-01-31 11:47:15

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн одон орончид Хавайн бүлэг арлын Мауи арал дээр оршдог “DKIST” огторгуйн дурангийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар хамгийн өндөр нарийвчлалтайд тооцогдох, Нарны гадаргуугийн зургийг авлаа гэж тус улсын Үндэсний шинжлэх ухааны сангийн цахим хуудсанд мэдээлжээ.


“Нарны соронзон орон нь бидний хувьд гол саад тотгор хэвээр байна. Нарны хамгийн чухал нууцуудыг тайлахын тулд бид зөвхөн бид хамгийн жижиг зүйлсийг 150 сая км-ийн зайгаас ажиглаад зогсохгүй гадаргуу дээрх болон улайссан агаар мандлынх нь эргэн тойрон дахь соронзон орны хүч, чиглэлийг маш нарийн хэмжих ёстой” гэж “DKIST” төслийн удирдагч Томас Риммеле онцлон ярьсан байна.


Шинэ мэдээллийн ачаар судлаачид Нарны бүтцийг төдийгүй дэлхийн агаарын тээвэр, хиймэл дагуулын холбоо, цахилгаан сүлжээнд нөлөөлж буй идэвхжилийг нь нарийвчлан судлах боломжтой болно гэж тэрбээр тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ