“Сайн хичээл” улсын зөвлөлгөөнд 28 хүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 16:10:56

Улаанбаатар хотод болж байгаа “Сайн хичээл” улсын зөвлөлгөөнд Өмнөговь аймгаас 28 хүн оролцохоор явжээ.

Тус аймгаас оролцож байгаа багш нар нээлттэй хичээл заах юм. 25 дугаар цэцэрлэгийн багш н.Үүрцайх хүүхдүүдийг хэрхэн судалж, далд авъяасыг нь нээн илрүүлж буй талаараа туршлагаа хуваалцах аж. Мөн бага боловсролоор 6 хичээлийг Өмнөговийн багш нар заах бөгөөд суурь боловсролын хувьд багш Тунгалаг, Өзлийсайхан, Гантуяа, Отгонжаргал нар өөрсдийн арга туршлагаа хуваалцах юм. Улсын хэмжээнд 330 сайн хичээл, үйл ажиллагаа нийслэлийн 6 цэцэрлэг, 8 сургууль дээр нэгэн зэрэг болох юм байна.

Өмнөговь аймгийн хувьд орон нутгийн төсвөөрөө сургуулиудын танхимыг тохижуулах, хүүхдүүдийн суралцах ая тухыг хангахад ихэд анхаарч ажилладаг. Үүний нэг жишээ нь ухаалаг технологийг сургалтын үндсэн хэрэгсэл болгох зорилгоор 19 сургуулийг 82 ухаалаг самбараар хангаж, орон нутгийн төсвөөс 415,0 сая төгрөг зарцуулсан байна. Мөн 8 сургуулийн технологийн иж бүрэн танхимыг 299,0 сая төгрөгөөр байгуулсан байдаг.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ