“IKEA”-гийн шүүгээг хананд сайтар бэхлэх нь чухал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-22 15:41:11

ВАШИНГТОН. /Sputnik/. Өнгөрсөн гурван жилд 3 хүүхэд нас барсны дараагаар, тавилгын худалдаа эрхэлдэг “IKEA” компани "хэрэв та бага насны хүүхэдтэй бол хувцасны шүүгээгээ ханандаа сайтар бэхлэх нь чухал" гэдгийг анхааруулан сануулж эхлээд байна.

Хоёрдугаар сард “IKEA”-гийн хувцасны шүүгээ унаснаас ой 10 сартай хүүхэд амиа алджээ.

Ийм хэрэг гарсан даруйд бид энэ талаар удирдлагадаа мэдэгдсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгалт явагдаж байгаа гэж “IKEA”-гийн хэвлэлийн төлөөлөгч Мона Лисс ярилаа.  

Бүтээгдэхүүнийг угсрах зааврын хамгийн чухал зүйл болох шүүгээг хананд сайтар бэхлэх ёстойг гэдгийг анхааруулаагүй хэмээн худалдан авагчид “IKEA”-г шүүмжилсээр байна.

Компанийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу хүүхдүүд авирч болохуйц тавилгуудыг сайтар тогтоохыг үйлчлүүлэгчиддээ хандан уриалж “Үүнийг аюулгүй болго!” хэмээх аяныг эрчимтэй явуулж байна.  

Хэрэглэгчийн Бүтээгдэхүүний аюулгүй байдлын комиссоос анхааруулснаар "тавилга болон бусад зүйл унасны улмаас хоёр долоо хоног тутамд нэг хүүхэд амиа алдаж байна".

2014 онд л гэхэд “IKEA”-д үйлдвэрлэсэн шүүгээ унаснаас болж 2 хүүхэд амиа алдсантай холбоотойгоор компанийн зүгээс өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 65 сая ширхэг бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүрт хананд тогтоогч зангууны иж бүрдлийг өгөхөө амлажээ.

Х.Сарнай

 


 

 

Холбоотой мэдээ