Д.Цогтбаатар: Амны хаалтын зохиомол хомсдол үүсгэж нөөцлөх шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-28 15:11:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийгэмд амны хаалтынн үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна. Тиймээс энэ талаар иргэд ШӨХТГ-ын 1800-1284, Эм холбооны 9515-5201 утсанд гомдол мэдээлэл өгөх боломжтой аж.

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдэгдэхдээ, “Нийгэмд хүнсний бараа бүтээгдэхүүн, амны хаалтын эрэлт их байгаа. Иргэд зохиомол хомсдол үүсгэж нөөцлөх шаардлага байхгүй. Амны хаалтын үнийн хувьд зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна. Тиймээс энэ талаар иргэд ШӨХТГ-ын 1800-1284, Эм холбооны 9515-5201 утсанд гомдол мэдээлэл өгөх боломжтой. Эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалтын 45-60 хоногийн нөөц бүрдүүлж ажилладаг. “Мөнхийн тун” үйлдвэр хоногт 42 мянга, “Монхимо” үйлдвэр хоногт 30 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх боломжтой. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд импортолж байгаа. Тавин-Ус, Монос, Их төгөл компанид байгаа нөөцийг өнгөрсөн амралтын өдрүүдээр эм ханган нийлүүлэх төвүүдэд хүргэсэн” гэв.

Холбоотой мэдээ