Худалдааны төвийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-27 17:23:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын удирдлагууд “Сэлэнгэ Олон улсын худалдааны төв”-д ажиллалаа.

Сумын удирдлагууд олон нийтийг цочирдуулаад буй коронавирус болон аймгийн хэмжээнд дэгдэлт нь буурахгүй байгаа томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тус худалдааны төвөөс хэрхэн авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцсан байна.

Тус төвийн удирдлагын хувьд түрээслэгчид болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цэвэрлэгээг тогтмол хийж, эрүүл ахуйн дэглэмийг сайтар хангах үүрэг чиглэлийг өгч ажиллаж байгаа аж. Мөн иргэд үйлчлүүлэгчид, ажилчиддаа амны хаалт хэрэглэх, гарын ариун цэвэрийг сайтар хангахыг зөвлөж байгаа гэнэ. Сумын удирдлагуудын зүгээс “Сэлэнгэ ОУХТ”-өөр үйлчлүүлэх үедээ болон гадуур гарахдаа амны хаалт хэрэглэж хэвших, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг давхар анхаарууллаа. 

Холбоотой мэдээ