Мишель Обама “Grammy” наадмын шагнал хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-27 14:51:58

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий Мишель Обамагийн “Becoming” аудио дуртгал “Grammy” хөгжмийн наадмын “Ярилцлагын төрлийн шилдэг цомог” шагналыг хүртжээ. Уг наадмын шагнал гардуулах 62 дахь удаагийн ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод болсон юм.


Өдгөө 56 настай, АНУ-ын тэргүүн хатагтай асны дурсамжийн ном 2018 оны 11 дүгээр сард худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.4 сая гаруй хувь борлогджээ. “Becoming” ном өмнөх тэргүүн хатагтай нарын хэвлүүлж байсан номнуудыг бодвол илүү их борлуулалтай байсан байна. АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны 2003 онд гаргаж байсан “Миний амьдралын түүх” ном эхний долоо хоногтоо 600 мянган хувь зарагдаж байжээ.



Холбоотой мэдээ