Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын бүлэгт нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын дэд дарга Л.Цог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг МАН-ын бүлэгт нэгдсэн гэдгийг албан ёсоор танилцуулав.
Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын гарын үсэгтэй эдгээр гишүүдийг тус бүлэгт нэгдсэн тухай албан тоот ирсэн тул хуралдааныг даргалагч уншиж сонсголоо.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнгөрөгч даваа гарагт хуралдсан МАН-ын Бага хурлын IV хуралдааны үеэр тус намд элссэн. Үүгээр энэ удаагийн парламент бие даагч гишүүнгүй болж байгаа ба даваа гараг бүрийн 11 цагт хийдэг мэдээллийн цаг татан буугдаж байна.
Б.Туул