Австралид коронавирусний анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-25 13:55:39

НЬЮ-ЙОРК. /ABC/. БНХАУ-д олноор бүртгэгдээд буй шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр халдварласан анхны тохиолдол Австралийн Виктория мужид илэрчээ.


Өвчтөн БНХАУ-ын иргэн бөгөөд Ухань хотыг зорьж, 1 дүгээр сард Австралид ирсэн байна. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж.


Үүнээс гадна одоогоор 5 хүний коронавирусээр халдварласан эсэхийг шалгаж байгаа тухай Шинэ Өмнөд Вэльс мужийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ