Пальмира хотын түүхийн дурсгалт газруудыг минаас бүрэн цэвэрлэжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-04-22 11:32:46

МОСКВА. /TASS/. ОХУ-ын цэргийнхэн Сирийн Пальмира хотын түүхэн дурсгалт газруудыг минаас бүрэн цэвэрлэж дууслаа гэж Оросын Цэргийн инженерүүдийн корпусын командлагч, дэслэгч генерал Юрий Ставицкий мэдэгдэв.

234 га талбай, 23 км урт зам, соёлын өв болсон түүхэн дурсгалт 10 газарт зоосон мина, тэсрэх бодисыг цэвэрлэж, нийт 2991 тэсрэх бодис, бөмбөг, мина илрүүлж аюулгүй болгосон гэж тэрбээр дурдлаа.

"Одоо Пальмира хотын орон сууцны хорооллууд болон нисэх онгоцны буудал орчмын газарт мина цэвэрлэх ажиллагаа явагдаж байна. Бид 367 байшин барилга, 9.5 км зам, 40 га газрыг шалгасан. Манай цэргүүд 1432 тэсрэх бодисыг илрүүлж аюулгүй болгосон" гэж тэрбээр мэдэгдээд, уг ажиллагаанд 98 цэргийн албан хаагч оролцож байгааг дурдсан байна.

Мөн тэрбээр “мина цэвэрлэх ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд бид нийтдээ 560 га газрын миныг цэвэрлэх ажилд оролцоно” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

 

 

 

Холбоотой мэдээ