Москвагийн лабораторийн сэргээшийн сорил авах эрхийг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-23 10:44:59

МОСКВА. /TASS/. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн цусны шинжилгээ хийх эрхийг нь түр хугацаагаар хасжээ.


Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн зөвшөөрлийг WADA 2015 оны 11 дүгээр сард хүчингүй болгож байсан хэдий ч тамирчны биологийн паспортыг гаргах зорилгоор цусны дээж авах эрхийг нь 2016 оны 5 дугаар сард сэргээж байсан аж.


WADA”-гийн шинжээчдийн бүлэг лабораторийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох зөвлөмжийг Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн Ерөнхийлөгч Витольд Банькад хүргүүлсэн байна. Тийнхүү тус лабораторид явуулах сэргээшийн сорилтой холбоотой бүхий л үйл ажиллагааг хориглосон байна. Цусны шинжилгээ авах эрхийг нь түр хугацаагаар хасах тухай шийдвэр нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих аж.


Оросын сэргээшийн эсрэг агентлагийн статусыг цуцалсан Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн гүйцэтгэх хорооны 2019 оны 12 дугаар сарын 9-ний шийдвэр болон Оросын спортын эсрэг хориг арга хэмжээ авсантай холбогдуулан ийм алхмыг авсан тухай мэдэгдэлд дурдсан байна. Хориг арга хэмжээ нь ОХУ-ын спортын томоохон тэмцээн уралдаануудыг явуулах болон өрсөлдөх эрхийг нь дөрвөн жилээр хасаж болзошгүй байгаа бөгөөд тус улсын тамирчид дэлхийн аварга, олимп болон паралимпын тэмцээнүүдэд өөрийн далбаан дор оролцох боломжоо алдаж магадгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ