Соц-Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСоц-Интернийн 2016 оны олон улсын Азийн бүсийн ээлжит хурал Улаанбаатар хотноо "Blue Sky" зочид буудалд маргааш эхэлнэ.
НАМЭХ-ын зохион байгуулж байгаа уг ээлжит хурал "Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал" сэдвийн хүрээнд болох юм. Тус хуралд Итали улсын Парламентын гишүүн, Соц- Интернийн ОУ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Хүндэт Ерөнхийлөгч Пиа Локатилла , Бразил улсын Соц-Интернийн ОУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгч Мигуэлина Векчио, БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жү тэргүүтэй 10 гаруй орны 20 орчим зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж.
Н.Туяа