БНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-21 14:50:02

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бодлогыг дэмжигчдийн түвшин долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 3.5 хувиар буурч, 45.3 хувь болсон тухай телевизийн “KBS” суваг “Realmeter” судалгааны агентлагийн санал асуулгын дүнгээс иш татан мэдээлжээ.


Санал асуулгад оролцогчдын 50.9 хувь нь түүний явуулж буй үйл ажиллагаанд сөрөг үнэлгээ өгсөн нь долоо хоногийн өмнөхөөс 4.4 пунктээр өссөн үзүүлэлт аж.


БНСУ-ын Ерөнхийлөгчийг дэмжигчдийн тоо бараг орон даяар буурчээ. Хүн амын зарим хэсэг прокурорын байгууллагын шинэчлэлд сөргөөр хандаж байгаа болон Засгийн газар, Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгчид хоёрдмол утгатай мэдэгдэл хийж байгаа явдал, Хууль зүйн сайд асан Чо Гукийн гэр бүлийн гишүүдтэй холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажлын эргэн тойронд үүссэн нөхцөл байдал зэрэг шалтгааны улмаас Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо ийнхүү буурчээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын эрх баригч Ардчилсан нам “Тобуро”-г дэмжигчдийн тоо 38.4 хувь, сөрөг хүчний Солонгосын эрх чөлөөний намынх 32.7 хувьтай байна.


Өмнөд Солонгосын янз бүрийн бүс нутагт нэгдүгээр сарын 13-17-ны хооронд явуулсан санал асуулгад 2500 хүн оролцжээ.


Холбоотой мэдээ