Хятадын олон хотод “Ухань уушгины хатгалгаа”-ны тохиолдлууд илэрч байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-22 22:20:06

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын хэд хэдэн хотод шинэ төрлийн 2019-nCoV коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны тохиолдол илэрч, тархалт нэмэгдэж байна.

Өчигдөр оройн байдлаар, Хятад улс даяар нийт 218 тохиолдол бүртгэгдсэнээс /Ухань хот-198, Бээжин хот-5, Гуандун муж-14, Шанхай хот-2/ гадна Сичуань, Юньнань, Жөзян зэрэг мужид сэжигтэй тохиолдлууд илэрсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.            

Улмаар Хятадад вирусээс хамгаалах N95 төрлийн амны хаалтын хэрэглээ ихсэж нийлүүлэлт хүрэлцэхгүй байна. Үүнээс болоод зарим ард иргэд цахим сүлжээгээр эмийн сан, онгоцны буудал, онлайн дэлгүүрүүд зэрэгт амны хаалт хүрэлцэхгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлжээ.    

Хятадад цахим орчинд “Хаанаас амны хаалт худалдан авах боломжтой байна вэ”, “Зөв амны хаалт худалдаж авсан уу”, “Амны хаалт үйлдвэрлэгч аль үйлдвэрийн хувьцааг худалдаж авах вэ” гэх зэрэг хайлт ихэссэн байна.

 

 

Холбоотой мэдээ