Саудын Араб эмэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн анги хэлтэстэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-21 12:04:41

ДОХА. /Arab News/. Саудын Арабын Зэвсэгт хүчинд анхны эмэгтэй бүрэн бүрэлдэхүүнтэй цэргийн анги хэлтэс бий болжээ.


Эмэгтэйчүүдийн бүрэн бүрэлдэхүүнтэй цэргийн анги хэлтсийг Саудын Арабын Зэвсэгт хүчний штабын дарга, генерал Файяд ар-Рувайли нээжээ.


Хуурай замын цэрэг, агаарын цэргийн хүчин, тэнгисийн цэргийн хүчин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин, эмнэлгийн алба, стратегийн зориулалттай пуужингийн цэргийн штабуудын бага дарга, түрүүчийн хувиар эмэгтэйчүүдийг Зэвсэгт хүчний эгнээнд элсэх зөвшөөрлийг Саудын Арабын эрх баригчид өнгөрсөн оны 10 дугаар сард олгосон юм.


Хааны хүү Мухаммед бен Сальман угсаа залгамжлах хунтайж болсон үеэс хойш Саудын Арабад ихээхэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм. Энэ нь юуны түрүүнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоог хамарна. Тухайлбал, машин барих, спортын тэмцээн үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд очих, армид алба хаахыг эмэгтэйчүүдэд зөвшөөрөөд байгаа билээ. 

Холбоотой мэдээ