Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-01-21 11:43:33

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулах “Moody's” агентлагийн шийдвэртэй тус онцгой бүсийн эрх баригчид санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.


“Бид “Moody's” агентлагийн Хонконг дахь өнөөгийн байдалд өгсөн үнэлгээтэй санал эрс зөрөлдөж байгаа бөгөөд зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулах шийдвэрт сэтгэл дундуур байна” гэж Хонконгийн Засгийн газраас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


“Сүүлийн долоон сарын хугацаанд Хонконг нийгмийн хамгийн ноцтой үймээн самуунтай тулгарсан хэдий ч Засгийн газар БНХАУ-ын төв Засгийн газрын тасралтгүй дэмжлэгтэйгээр "нэг улс - хоёр систем" зарчмыг тууштай баримталахын зэрэгцээ дэг журмыг хурдан сэргээж, хүчирхийллийг таслан зогсоохын тулд нөхцөл байдлыг зохих хуулийн дагуу зохицуулж байна” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг даваа гарагт Хонконгийн урт хугацааны зээлжих эрхийн зэрэглэлийг "Aa2" түвшнээс “Аа3” болгож бууруулсан байна. Үүний зэрэгцээ шинжээчид зээлжих эрхийн зэрэглэлийн урьдчилсан таамгаа “тогтвортой”-гоос “сөрөг” болгож өөрчилжээ.   


Холбоотой мэдээ