Швед улс эрчим хүчний салбарт Ирантай хамтарна

Дэлхийд | Эдийн Засаг
sarnai@montsame.mn
2016-04-21 17:32:45

ТЕГЕРАН. /Xinhua/. Шведийн эрчим хүчний сайд эрчим хүчний хамтын ажиллагааны талаар яриа хэлцэл хийхээр Ираны нийслэл Тегеранд пүрэв гарагт хүрэлцэн иржээ.

Шведийн Эрчим хүчний сайд Ибрахим Баялан болон Ираны сайд  нар  Иран улсад эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, мөн технологи нийлүүлэх тал дээр хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлвийг хэлэлцэнэ.

12 дугаар сард Шведийн Аж үйлдвэр, шинэчлэлийн сайд Михайл Дамбергтэй уулзсаныхаа дараа Ираны Газрын тосны сайд Бижан Намдар Зангенех хэлэхдээ "Шведийн компаниуд Ираны газрын тосны үйлдвэрлэлд шаардлагатай сүүлийн үеийн машин техник, тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр хоёр улс эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлж боломжтой" гэжээ.

Зангенех мөн хэлэхдээ эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, нефть-химийн үйлдвэрлэл болон аж үйлдвэрлэлийн хөгжүүлэх талаарр Тегеран, Стокгольм хоёр хамтран ажиллах боломжтой гэжээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ