Парисийн цаг уурын гэрээг ОХУ батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-21 17:12:04

МОСКВА. /TASS/. Цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцийн уулзалтын үеэр 2015 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан Парисын цаг уурын гэрээг ОХУ-ын Засгийн газар баталсан тухай лхагва гарагт засгийн газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Уг гэрээнд 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд гарын үсэг зурах юм. ОХУ–ын Ерөнхий сайдын орлогч Александр Хлопонин-д уг баримт бичигт гарын үсэг зурах эрхийг олгожээ.

Уг гэрээнд тусгасан стратегийн зорилт бол 21-р зууны эцэс гэхэд дэлхийн агаарын дундаж температурыг Цельсийн 2 градусаас дээш өсгөхгүй байлгах төдийгүй температурын өсөлтийг Цельсийн 1.5 градус болгож хязгаарлах явдал юм.

Энэхүү цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх талаарх түүхэн гэрээг Парист 195 улс хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ гэрээ нь 2020 оноос хойш Киотогийн Протоколыг орлох юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ