2019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-20 15:53:58

СӨҮЛ. /TASS/. 2019 онд БНАСАУ-ын ДНБ-ий бодит өсөлт 1.8 хувьтай гарсан тухай БНСУ-ын телевизийн “KBS” суваг мэдээлжээ.


БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг эрс чангатгасны улмаас тус улсын ДНБ 2017 онд 3.5, 2018 онд 4.2 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн жилийн үзүүлэлт нэлээд ахицтай гарчээ. Гэхдээ томоохон хориг арга хэмжээнд өртөөд байгаа нөхцөлд Умард Солонгосын эрх баригчид эдийн засгаа хэрхэн өсгөсөн нь тодорхойгүй байна.


Үүний зэрэгцээ БНАСАУ-д хэрэглээний үнийн өсөлт ДНБ-ий өсөлтөө гүйцэж түрүүлж байгааг тэмдэглэжээ. Харин энэ жил тус улсын эдийн засаг 2.2 хувиар өсөх төлөвтэй байгаа бол ирэх жил 2.8 хувиар өснө гэж таамаглаж байна.


Холбоотой мэдээ