Монголын боксчид Станбулын ОУТ-ээс 7 медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-19 13:31:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Станбул хотноо 2020 оны нэгдүгээр сарын 13-18-нд зохион байгуулсан Ахмет Комерт /Ahmet Comert /-ын нэрэмжит олон улсын XXXIII тэмцээнд хүчээ сорьсон Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.


Тухайлбал, БХЯ-ны харъяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны болон ҮШБ-ийн тамирчин ОУХМ Х.Энхмандах 52 кг-д, 57кг-д ОУХМ Х.Энх-Амар нар алтан медалийн эзэд болсон бөгөөд тэд ах дүү юм. Мөн “Алдар” болон ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Чинзориг 64 кг-д хүрэл медаль тус тус хүртжээ.


Эрэгтэй боксчдоос 75 кг-д ҮШБ-ийн тамирчин, ОУХМ О.Бямба-Эрдэнэ алтан медалийн эзэн болсон бол Эмэгтэй тамирчдаас 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг нар мөнгө, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна. Тэд энэ амжилтаараа багаараа II байрт шалгарчээ.



Энэ тэмцээний өмнө Монголын боксын үндэсний шигшээ баг Турк улсын Истанбул хотод 5 улсын тамирчидтай 3 өдрийн хамтарсан бэлтгэл хийсэн байна.  



Холбоотой мэдээ