"КАНСАТ-2020"-ын шилдгүүд зургаадугаар сард тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-18 09:33:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, олон улсын түвшинд нийцсэн хиймэл дагуул зохион бүтээх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх зорилго бүхий "КАНСАТ-2020" үндэсний V тэмцээн эхэллээ.


КАНСАТ (can – лааз, sat – “satellite” буюу лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул гэсэн утгатай) тэмцээний эхний шатанд оюутан залуус өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний жижиг төхөөрөмжөө сонирхогчийн пуужингаар дээш хөөргөн агаарт тодорхой даалгавар гүйцэтгэнэ. Харин энэ тэмцээний арай хүнд төрөл нь өрсөлдөгч багууд робот зохион бүтээж, сонирхогчийн пуужингаар дээш хөөргөх бөгөөд роботууд нь өөрсдөө газардаж, урьдчилан тэмдэглэгдсэн тодорхой цэгт хүний оролцоогүйгээр хүрэх ёстой аж.


Энэ оны зургаадугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд ШУТИС-ийн Механик Тээврийн Сургууль болон Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, МУИС, ҮБХИС, ХААИС, Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль зэрэг 9 их, дээд сургууль, гурван клубийн 15 баг оролцож байна.

Холбоотой мэдээ