“Hyundai” дунд оврын жийп автомашинаа танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-20 16:02:46
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын “Hyundai” компани “Genesis” брэндийн дунд оврын анхны жийп автомашинаа танилцуулжээ. Энэхүү автомашин компанийн гадаад зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.


Уг брэндийг “Hyundai” компанийн өв залгамжлагч Эуйсун Чуны санаачилгаар 2015 онд анх бүтээжээ. Хэдийгээр дэлхийн хамгийн томд тооцогдох АНУ-ын зах зээлд суудлын автомашины борлуулалт ханасан энэ үед хэрэглэгчдын сонирхол өөрчдөгдөж, дунд оврын жийп автомашиныг илүүд үзэх болжээ. 


“Hyundai” компани шинэ загварын төмөр хүлгийн худалдааг энэ оны нэгдүгээр улиралд багтаан Хойд Америкийн зах заалд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 


Холбоотой мэдээ