Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 95.8 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-16 20:27:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн боловсролын салбарт 2019 онд 24.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Ерөнхий боловсролын таван сургуулийг ашиглалтад оруулснаар суудлын тоо 2128-аар нэмэгдэж, хамран сургалт 95.8 хувьд хүрсэн байна. Мөн цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг шинээр барьж, хүчин чадал 250 хүүхдээр нэмэгдсэний үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 86.1 хувьд хүрчээ.

Өнгөрөгч онд сургууль, цэцэрлэгээс гадна 200 ор бүхий хоёр дотуур байр, дөрвөн сургуульд спорт заал, хөл бөмбөг, спортын таван талбайг шинээр барьж, 32 барилгад их засвар хийснээр багш, сурагчид, хүүхдүүд тав тухтай орчин нөхцөлд сурч хөгжих боломж бүрдээд байна.

Холбоотой мэдээ