Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-16 19:18:30
Yesukheitumur Tumurbaatar

КАНБЕРРА. /BBC/. Австралийн ой хээрийн түймрээс гарсан утаа удахгүй дэлхийг бүтэн тойрч, тус тивдээ эргэн ирж магадгүй гэж АНУ-ын сансар судлалын “Nasa” агентлаг мэдээллээ.


Австралийн зүүн эрэгт дэгдсэн их хэмжээний ой хээрийн түймрийн утаа номхон далайг хөндлөн гулд туулж байна. Нэгдүгээр сарын 1-нд Өмнөд Америкийн нутгийг дайрсан түймрийн утаа нэгдүгээр сарын 8-нд дэлхийн талыг туулсан бөгөөд улмаар дэлхийг нэг бүтэн тойрч магадгүй байна гэж “Nasa” агентлаг мэдээлжээ.


Ташрамд дурдахад, Австрали даяар дэгдсэн түймрийн улмаас 28 хүн амиа алдаж, 2000 гаруй барилга, байшин сүйджээ.


Холбоотой мэдээ