Сурагчид Дорнын их найрагчийн түүхээс судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 15:40:22

Б.Явуухулангийн нэрэмжит Завханы Төв номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Дорнын их яруу найрагч" сэдэвт уншигчдын бага хурал боллоо.

Бага хурал өдгөө тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын 10-11-р ангийн 60 гаруй суралцагчид оролцлоо.

Энэ үеэр Бүрэн дунд III сургуулийн суралцагч Г.Буянтогтох "Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн амьдрал уран бүтээлийн дээжис", IV сургуулийн суралцагч М.Анударь "Унаган нутгийн найрагчаас ухаарлыг олохуй", ЧЭҮЛС-ийн суралцагч М.Уртнасан "Ном унших нь ямар ач тустай вэ?",  ЖЦС-ийн суралцагч Д.Мөнхтуяа " Бэгзийн Явуухулан түүний амьдрал уран бүтээл" сэдвээр тус тус илтгэл тавьжээ.

Үе тэнгийнхэндээ дорнын их найрагчийн тухай сонирхолтой үүх түүхийг өөрсдийн үгээр тайлбарласан энэхүү бага хуралд төгсөх ангийн сурагчид идэвхитэй оролцсон байна. Мөн үеэр Дорнын их найрагчийн нутгийн хүүхдүүдийн мэдлэгийг сорьсон танин мэдэхүйн АХА тэмцээнд ЧЭҮЛС-ийн Чандмань баг түрүүлсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ