“Toyota” компани 700 мянган автомашинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-16 11:25:30
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /CNN/. “Toyota” компани шатахууны шахуургын гэмтэлтэй "Toyota” болон “Lexus” брэндийн 700 мянган автомашинаа АНУ-аас эргүүлэн татахаар болжээ.


Шатахуун шахуургын гэмтэл нь автомашины хөдөлгүүрийг эвдрэлд хүргэж байна гэж “Toyota” компани мэдэгдсэн байна. “Хэрэв тээврийн хэрэгсэл өндөр хурдтай явж байх үед хөдөлгүүр гэнэт зогсох тохиолдолд осол болох эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Одоогоор энэ асуудлыг шалгаж байгаа бөгөөд асуудал шийдэгдмэгц гуравдугаар сарын дундуур автомашин эзэмшигч нарт цахим шуудангаар мэдэгдэх болжээ.  


Эргүүлэн татах автомашины жагсаалтад 2018-2019 онд үйлдвэрлэгдсэн Lexus LS 500, LC 500, RC 350, RC 300, GS 350, IS 300, ES 350, LX 570, GX 460, RX 350 загварууд болон 2019 онд үйлдвэрлэгдсэн Lexus NX 300, RX 350L, GS 300 загварууд багтжээ. Үүнээс гадна Toyota 4Runner, Camry, Highlander, Land Cruiser, Sequoia, Sienna, Tacoma, Tundra мөн багтсан байна. 

Холбоотой мэдээ