Аймгийн Татварын хэлтсээс "Явуулын үйлчилгээ"-г нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-15 20:56:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан татварын удирдлагын нэгдсэн системийн хүрээнд “Татварын явуулын үйлчилгээ”-г үзүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Татварын хэлтсээс “Дуудлагаар татварын үйлчилгээ үзүүлэх програм”-ыг нэвтрүүлж, мянга гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна. Мөн 15 сумын татвар төлөгч иргэд, аж ахуй нэгж байгууллагад явуулын үйлчилгээг хүргэж, ААНОАТ-ын хууль, ХХОАТ-ын хууль, НӨАТУС-ын талаар мөн хяналт шалгалтын үеэр гардаг нийтлэг зөрчлүүд цаашид анхаарах асуудлаар 37 удаагийн сургалтыг зохион байгуулжээ. Иргэд ихэвчлэн ХХОАТ-ын хууль, НӨАТ, И-баримтын талаар мэдээлэл, лавлагаа авсан байна.

Мөн зорилтот жилийн хүрээнд татвар төлөгчтэй харилцах тасгийг тохижуулж, иргэд тав тухтай байдлаар үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүллээ.

Холбоотой мэдээ