Боксын дэлхийн аварга Беспутин сэргээшийн сорилд бүдэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-15 15:40:53

МОСКВА. /TASS/. Дэлхийн боксын холбооноос Боксын дэлхийн аварга хэмээн тодорхойлсон ОХУ-ын тамирчин Александр Беспутин сэргээшийн сорилд бүдэрчээ.  


Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд тэрбээр нутаг нэгт боксчин Ражаб Бутаевыг ялж, аваргын бүс авжээ. Тэмцээний дараа Беспутин сэргээшийн сорил өгөхөд Лигандрол бэлдмэл дээр эерэг гарсан байна.


Лигандрол нь булчингийн массыг нэмэгдүүлдэг байна. Өдгөө 28 настай Беспутин 14 удаа (9 нь нокаутаарялж байсан бөгөөд мэргэжлийн ринг дээр нэг ч удаа ялагдал хүлээж байгаагүй юм. Тэрбээр ОХУ, Европын аварга болж байснаас гадна Европын наадмын мөнгөн медалийн эзэн юм. Түүнчлэн Дэлхийн аваргын тэмцээний шөвгийн дөрөвт үлдэж байжээ. 

Холбоотой мэдээ